Sunday, February 27, 2011

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд /25 фото/

No comments:
Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Б.Ренчин

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Бадамсамбуу

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Бадар-Ууган

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Кёкүшюзан Батбаяр

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Хөтлөгч Батбаяр

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Аварга Бат-Эрдэнэ

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Бүжиг дэглээч Сэвжид

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Буянгийн Жаргалсайхан

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Эхнзул

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Баясгалан

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Болормаа

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Бат-Эрдэнэ

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Дэлгэрмаа

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Эрдэнэтунгалаг

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Дуучин Жаргалсайхан

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Эрэлийн Эрдэнэбат

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Ганхүү

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Өглөө хөтөлбөрийн хөтлөгч Гэрлээ

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Жүжигчин Чимид-Осор

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Жүжигчин Равдан

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Камертон хамтлаг

Монголын олны танил хүмүүсийн шог зургууд [25 фото]

Гадаадад байгаа Монголчууддаа

No comments:

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харъяа Хөдөлмөрийн.......
төв бирж нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл/ХЗЗ-ийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, ХЗЗ-ийн судалгаа шинжилгээ хийх, бүртгэл судалгаанд үндэслэсэн хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үзүүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.
Манай үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд ил тод, түргэн шуурхай, үл ялгаварлах, үл албадах, тэгш хүртээмжтэй байх зарчимтай. Энэ ч үүднээс өөрийн үйлчилгээг гадаадад сурч, ажиллаж байгаа Монголчууддаа, түүнчлэн Монгол улсад ажиллах сонирхолтой хэн бүхэнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Хөдөлмөрийн төв бирж/ХТБ дээрх ажлын хүрээнд www.labornet.mn портал вебсайтыг ажиллуулж байна.
Эх орондоо байнгын, эсвэл түр ажил эрхлэх сонирхолтой гадаадад ажиллаж, сурч байгаа болон эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа Монгол улсын иргэд, түүнчлэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гадаадын иргэдийн мэдээлэл Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх ёстой.
Гадаадад байгаа ажил хайгчдийг сайн дурын үндсэн дээр бүртгэж ХЗЗ-ийн мэдээллийн санд оруулснаар бүртгүүлэгчтэй байнгын харилцаа холбоотой байж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх болон бусад хэрэгтэй мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, хүсэл сонирхолд нь нийцсэн ажлын байранд зуучлах, ажил олгогчтой холбоо тогтоох болон амьдарч байгаа газраасаа ажил олгогчдын захиалгаар ажил үүрэг гүйцэтгэхэд нь зуучлах үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ.
Монгол улсын ХЗЗ-ийн мэдээллийн санд нэгдэн орох нь дээр дурдсанчлан Таны өөрийн хүсэл зоригоос хамаарах ба Таны аз хийморийн тохиол, магадлалыг нэмэгдүүлэх нэг боломж гэдэгт итгэлтэй байна. Та эх орондоо эргэн ирэх төлөвлөгөөтэй бол манайд бүртгүүлэх, манай үйлчилгээг авах нь таны цаг, мөнгийг хэмнэх болно. Та энэ үйлчилгээг хэрхэн авах вэ?
Та манай www.labornet.mn вебсайтад зочилж мэдээлэл зөвлөгөөг авч болно. Мөн өөрийн хүсэл сонирхолд нийцсэн ажлын байрны мэдээллийг авахаас гадна өөрөө шууд болон биднээр дамжуулан ажил олгогчтой холбоо тогтоох боломжтой. Бүргүүлэхдээ вэбсайтын дээд хэсэгт байгаа “маягтууд” цэсрүү орж “гадаадад байгаа ажил хайгчийг бүртгэх маягт”-ийг татан авч асуумжийн дагуу бөглөн lecom@labornet.mn, enkhayush@labornet.mn, enkhayush@yahoo.com е-майл хаягуудын аль нэг рүү хавсралтаар /attachment/ явуулна уу.
Эсвэл та өөрийн messenger хаягаар манай Web дэх “онлайн туслах”-д хандаж маягтыг авах, бөглөсөн маягтыг илгээж болно.
Мөн бөглөсөн маягтыг шуудангаар: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ургамал ЗМ-ийн байр, Хөдөлмөрийн төв бирж гэсэн хаягаар илгээж болохоос гадна 976-11-347272 дугаарт залгаж бүртгүүлэх, 976-11-343131 дугаараар факс илгээх боломжтой.
Та бүхнийг энэ боломжийг ашиглаж Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд нэгдэн орохыг уриалж байна.

ХТБ-ийн Гадаад хөдөлмөр зуучлалын алба

Хэвлэх төхөөрөмж

No comments:


 Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно.......
Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ихээр ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.

Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:
1. Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.

2. Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.
3. Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.

4. Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна. “Polaroid” компани зургаа тэр дор нь хэвлэн гаргадаг зургийн аппарат гаргадгаараа олны танил болсон байдаг. Тэгвэл Лас Вегаст болох электрон барааны үзэсгэлэнд гар утас болон зургийн аппаратнаас зураг өнгөтөөр угаах боломжтой жижиг хэмжээний хэвлэгч танилцуулах болсноо мэдэгдсэн байна. Тус принтерийг 150 ам.доллараар зарах гэнэ. Хэмжээний хувьд тамхины хайрцагтай ижил бөгөөд 2х3 инчийн хэмжээтэй зураг гаргадаг гэнэ. Энэ принтер нь хор болон бэх хэрэглэхийн оронд “Zink Imaging” компанийн гаргасан дулаанаар принтлэх технологийг ашиглан зураг хэрэглэдэг байна. Принтерийн дотор нэг квапрат инч бүрт 300 ширхэг бичил халаагч байдаг аж. Харин халаагч нь эвдэрсэн тохиолдолд 40 ам.доллараар шинийг сольж болох бөгөөд нэг цаас нь 30 центээр зарагдах юм байна. Samsung CLP-315WK өнгөт утасгүй лазерийн принтер Өөрийн ажлын болон гэрийнхээ өрөөг яаж ч гоё тохижуулсан гэсэн кабель, утаснууд таны хөдөлмөрийг тэр дор нь үгүй хийнэ. Тийм ч учраас сүүлийн үед томоохон үйлдвэрлэгчид аль болох утасгүй зүйлийг хийхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Samsung ийн утасгүй технологи ашиглан хийсэн CLP-315WK дотоод сүлжээний өнгөт лазеран принтер юм. 16 цаасыг минутанд хар цагаанаар хэвлэх чадалтай ба 4 ширхэг цаасыг өнгөтөөр хэвлэх чадалтай.
Принтерийн төрлүүд
Dot Matrix Printer – Цэгэн матрицийн хувилагч машин энэ нь дээр үеийн бичгийн машин шиг технологитой байдаг. Хэдийгээр график хэвлэх боловч чанарын хувьд тааруу, туузан хортой байдаг учраас нягтаршил маш бага. Энэ төрлийн принтер одоо хэрэглээнээс бараг гарсан гэхэд болно.
Injket Printer – Бэхэн хортой принтер Canon анх технологийг гаргаж байсан ба асар хурдан хатдаг бэхэн хорыг цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг. Хор нь тусгай саванд хадгалагддаг.

Laser Printer – Лазер принтер хэвлэхдээ лазерын технологи ашигладаг одоо үед хамгийн түгээмэл хэрэглэээтэй принтер юм. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг буулгаж хэвээ хорон дээгүүр наалдуулж дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо хайлуулж буулгадаг.

Plotters – Плоттер ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэдэг ба ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 – 5 бүр 10 хүртлэх метр өргөнтэй харин цаасыг гулгуулж авдаг учраас цаас нь хэдий урт байсан ч болдог.

Saturday, February 26, 2011

Youtube- / хичээл /

No comments:
1. Бичлэгүүдийг өндөр чанартайгаар үзэх
Тухайн бичлэгний хаяг буюу URL ийн ард &fmt=18 эсвэл &fmt=22 гэж бичээд ENTER дар

2. Сайт дээр бичлэг өндөр чанартайгаар байршуулах
Хэрэв та вэбсайт эсвэл блогтой бол YouTube ээс бичлэг авч хүргэдэг байх тэгвэл Embed кодний ардаас нь &ap=%2526fmt%3D18 гэж бичвэл тухайн бичлэг танай сайт дээр илүү гоё гарах болно

3. Видеог дуртай хэсгээсээ үзэх
Хэрвээ та үзэж байгаа видеогоо дуртай хэсгээсээ үзмээр байвал тухайн бичлэгний хаяг буюу URL ийн ардаас нь #t=XXmYYs гэж бичээрэй мэдээж XX ийн ард минут, YY ийн ард секундын бичнэ жишээ: #t=03m22s

4. Related Videos гаргаж ирэхгүй байх
Таны нэмсэн видео сайт дээрээ гарж дуусчаад ардаас нь Related Videos гэд гараад ирдэг билээ. Тэр нь хүмүүст өөр бичлэг үзэх боломж өгч байгаа юм тиймээс та Embed кодны араас нь &rel=0 гэж бичвэл Related Videos гарж ирэхгүй

5. YouTube дээр яаж насанд хүрэгчдэд зориулсан видео үзэх вэ?YouTube дээр порно байдаггүй ч насанд хүрэгчдэд зориулсан видео ихээр байдаг, тиймээс зарим видео үзэх гэхээр насанд хүрсэн гэдгээ баталгаажуул гээд байдаг. Тэгвэл тухайн бичлэгний URL ийн урд nsfw гэж бич, жишээ нь: http://www.nsfwyoutube.com/xyz

6. 
Таны интернэт удаан болхоор бичлэг үзэж чадахгүй байвалFeather Beta руу ороод Join the "Feather" Beta гэснийг сонго ингэснээр та YouTube ийг хөнгөн хэлбэр дээр үзэж болно.

7. YouTube ээс кино үзэх
Зарим хүмүүс YouTube дээр бичлэг л байдаг гэж боддог үгүй ээ, тэнд юм бүр бий кино үзмээр байвал youtube.com/movies луу ор

8. YouTube ийн бичлэгээс хэдэн хоромийг нь л тасдаж авах
Зарим видео дээр маш гоё үеүүд байдаг боловч бусад үеүүд нь гутаагаад залхуу хүргээд байдаг, тэгвэл та Splicd болон  Tubechop ийг хэрэглэж хэдэн хоромийг нь л тасдаж авч болно

9. MP3 форматтай аяыг YouTube лүү Upload хийх
Зарим хүмүүс YouTube - д ганцхан бичлэг оруулах боломжтой гэж боддог, үгүй ээ та MP3 оруулаад урд нь нэг зураг л оруулахад хангаллтай, Тэр боломжийг өгдөг сайт бол MP32Tubeюм

10. YouTube ийн  бичлэгийг хүссэн форматаар татахIpod, утас, Мак, РС гээд олон төрлийн форматаар бичлэг татах бол http://www.all2convert.com/ ийг хэрэглээрэй

Үс уналт

No comments:
 Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг.


Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно.

Хүүхэд төрүүлсэнээс  3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь  үс идэвхитэй ургуулдаг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар  үс унах үйл явц хэвийн үедээ ордог. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.

Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэ байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ болиход эргэн хэвийн байдалдаа орно. Цус шингэлэх зарим эм /anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэдэг  эмүүд, мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно.

Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдийн үс их унахад нөлөөлдөг. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.

Эцэст нь үс ихээр унах нь биед буй чихрийн шижин гэх мэт бусад суурь өвчнүүдтэй холбоотой байж болно. Нэгэнтээ үс ихээр унах нь эдгээр өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид эрт хандаж үс ихээр унаж буй шалтгааныг илрүүлж эмчлэх нь чухал юм.

Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс уналт зогсоно. Харин  нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.
Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашигладаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар сорвижилт болон үс уналтын гол шалтгаан болно.

Ердийн халзрал гэж юу вэ?

Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг бөгөөд эрэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог юм.
Эмэгтэйчүүдэд ч үсний халзрал үүсдэг. Энэ үед үс нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.

Үс уналтыг яаж зогсоох вэ ?


Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ хийдэг.  Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр сольж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдагдлаас болсон үс уналтыг зогсоож болно.
Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандах нь зүйтэй.

эмээ нар хөгширөөгүй л юм байна

No comments:

Gun Toting Grannies