Friday, March 4, 2011

Биберийн өрсөлдөгч гарч ирлээ


Дуучин Лэди Гагагийн “Paparazzi” дууг VI ангийн сурагч Грэйсон Чэнс төгөлдөр хууртай дуулсан бичлэг “Youtube”-ээр 37 сая хүн  татаж Жастин Биберийн өрсөлдөгч гарч ирлээ гэж шуугицгааж байна.
Тэрбээр 13 настай ч “Ellen Degenere’s show”-д уригдаж, “ABC”, “The New York post”-д ярилцлага өгч, MTV шагнал гардуулах ёслолын тайзнаа гарч амжсан.
Түүний “Youtube”-д тавьсан дууны бичлэгүүдийг нийтдээ 100 гаруй сая хүн сонссон бөгөөд “Waiting Outside the Lines” анхны синглийг нь сар гаруйхны дотор гурван сая хүн үзэж амжжээ. Оклахомагийн Эдмондоос гаралтай Ченс найман наснаасаа төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн байна.
Тэрбээр өдгөө Мадонна, Дэми Мур нарын продюссерээр ажиллаж байсан Гай Осеаритэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан цомог гаргах төлөвлөгөөтэй байгаагаа CBS телевизэд өгсөн ярилцлагын үеэр мэдэгджээ.




Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment