Tuesday, February 1, 2011

Сэтгэлийн үр тарьцгаая! *Вэб сайт, Блогууд цааш түгээнэ үү*

Сэтгэлийн үр тарьцгаая!
Хайртай дотны хүн нь хүндээр өвдөж, таарч тохирсон эмчилгээг нь хийлгэх гэхээр нөгөө л санхүүгийн асуудлаас болоод яах аргаа олохгүй цөхөрч яваа хүмүүсийн тухай би сонсож байсан. Заримыг нь нүдээр үзэж дэмий л халаглаж явсан юм. Гэвч халагласаар суутал хамаг зүйл өнгөрч оддог аж. Харин оронд нь ганц удаа ч боловч сайн сэтгэлийн үрийг тарьсансан бол……….
…Яг над шиг ингэж боддог хүмүүс олон байгаа гэдэгт би найдаж байна. Тиймээс ч би дараа дараа гэж суулгүй яг одоо босохоор шийдлээ. Ингэж шийдсэний минь учир нэгэн жаахан хүүгийн амь амьдрал юм.
Энхтайваны Содгэрэл одоо дөнгөж 3-хан настай. Гэвч цусны хавдар оноштойгоор одоо эмнэлэгт хүндхэн байна. Монголд эмчлэх боломжгүй боловч ядаж Бээжинд бол боломж байгаа гэсэн. Хэрэв чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл хүүгийн амь нас аврагдана. Гэтэл хугацаа үнэндээ давчуухан байнаа. Харин санхүүгийн асуудал хүндхэн хаалт болоод байна. Учир нь энэ мэс заслын өртөг нь 100 сая төгрөг гэсэн хариу эцэг эхэд нь ирсэн байна. Дэндүү аймаар тоо. Гэсэн ч хүүгийн амийг аврах найдвар байгаа болохоор тэд бидэнд хандаж байна. Тиймээс монголчуудаа! залуусаа! Энэ гэр бүлд туслахаар гараа сунгацгаая гэж уриалж байна. Таны тус огтхон ч багадахгүй. Харин үр тарьсантай адил болно. Тэгээд тэр үр тань танд эргээд ерөөл авчиран ургана хэмээн итгэж бас уриалж байна.

Хандивын данс
Голомт банк 2405004014
Хаан банк 5016048916
Хүлээн авагч: Чойсүрэнгийн Нандинцэцэг
Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 96065271, 96055271 утсаар авч болно.



Хандивын данс
Голомт банк 2405004014
Хаан банк 5016048916
Хүлээн авагч: Чойсүрэнгийн Нандинцэцэг
Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 96065271, 96055271  утсаар авч болно.
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment