Friday, February 11, 2011

Ц.Мянганбаярын хэргийг төр үүрчээ

http://topmedee.mn/Upload/News/thumb/3fe7312cab5af366big.jpg
Олон-Овоотын лицензийг барьцаалан "Анод", "Зоос" банкнаас их хэмжээний зээл авч, улмаар "Голдман сакс"-ын...


барьцаанд тавьсан хэрэг Монголын талд нааштайгаар эргэсэн гэх мэдээлэл байна. Монгол Улсын Засгийн газар "Голдман сакс"-ын барьцаанд орсон Олон-Овоотын лицензийг буцаан авахын тулд "Монгол газар" компанийн нэрийн өмнөөс 210 тэрбум төгрөг зарцуулжээ. Дампуурлаа зарласан дээрх хоёр арилжааны банкны хадгаламж, харилцах данс эзэмшигчдийг хохироохгүйн тулд "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярын өмнөөс бонд гаргаж, эрсдэлийг Засгийн газар өөр дээрээ хүлээсэн бий. Одооноос Олон-Овоотын лицензийг ямар замаар худалдаж, төрийг хохиролгүй болгох вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх гэнэ. Ийнхүү топ моделудаар өврөө чимэх дуртай ноён Ц.Мянганбаярыг хэргийг төр үүрч, татвар төлөгчдийн мөнгөөр асуудлыг зохицуулсан нь “Монгол газар”-ын боссыг ардаа хэр улс төрийн хамгаалалттайг харуулж байна хэмээн хохирогчид үзэж буйгаа нуухгүй байна. Мянгаа захирлын топуудад цацаж, зугаа цэнгэлд зориулсан мөнгийг мөрөөрөө яваа татвар төлөгчдөөр төлүүлсөнд харамсах хүн цөөнгүй байгаа юм.

Ж.ГЭГЭЭ
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment