Monday, February 7, 2011

2012 оны сонгуульд МАН ба МАХН ялагдана


Улс төржсөн монголын хувьд, улс төрийн сонгууль их сонирхолтой бөгөөд нүсэр болдог гэдгийг хүн бүр л мэднэ.Тэр ч бүү хэл,сонгуулийн жилээр баримжаа авч байгаад л өмнөх хэдэн жилийг эргэн дурсдаг болчихож.Тэр жилийн сонгуулиар нөгөө хэнийг нэр дэвшдэг жил гээд л...
Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд  иргэд сонгогчдын дунд ирэх 2012 онд ямар сонгууль болж ямар нам нь ялагдаж, ямар нам ялах вэ гэдгээр олон таамаг нисч эхэллээ.
Уйлах хүүхдийн бөгс урд өдрөө умалзана гэдэг шиг ялагдах намын өнгө аяс өмнөх жилд нь ажиглагдаж эхэллээ.70 жил дангаар ноёрхож байгаад ардчилалтай нүүр тулж, түүнээс хойш данхайсан бүтцээрээ бас ч гэж 20-иод жил төр барилцахдаа ихэвчлэн засаглаж байсан МАХН өдгөө хоёр салаад хоорондоо хөлөө жийлцэж эхэллээ.Өрнөж буй маргаанаас дүгнээд үзвэл энэ намын ийм өндөр рэйтингтэй байсан нь түүний МАХН хэмээх "ХУ" тодотголтой нэрэнд л байсан бололтой.
Ху намыг шинэчлэх гэсэн хэсэг хүмүүс намынхаа нэрнээс тэр тодотголыг авч хаясан нь дотроо хагараад байсан гал дээр тос нэмж, ангал нь улам томрох аятайхан шалтаг үүсгэж Даарин дээр давс гэгчээр намынх нь бацаан нар гудамжинд жагссанаар Ху намын хуучин лидерүүдийг дуэлд дуудчихлаа.  Аль ч шатны сонгуульд халаасны 30 оноотой байсан энэ нам одоо тэр очкоовоо хэн нь хэдээр хувааж авхаа л шийдэлцэх гээд үзэж тарж байхыг харах нь ардчилсан хүчний намуудын хувьд аятайхан өгөөш болж араас нь баадууг нь чангалсан шигээ сууж байнаа даа.
Ер нь сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн өнгө аяс эрс өөр болж нам хоорондын тэмцэл намуудын дотоодод орж улс төрийн бодит өрсөлдөөн нам дотор өрнөж, нам хооронд "хуйвалдаан" гэх  хамтрал газар авах болсон цаг.2004 оны сонгуулиас өмнө хот хөдөөгүй л хоёр намынхан хоорондоо хонь чоно болдог байсан бол, 2008 оны сонгуулиар нэг намын нэр дэвшигчэд хоорондоо өрсөлдөж, сонгуулийн дараа хоёр нам хамтарч засаг барьснаар хожисон ба хожигдсон хүмүүсийн дунд ялгарал үүсч хоосон хоцорсон нөхөд нь бас холбоо тогтоож хонзон авах "ХОР"  эхэлсэн ч гэж болхоор. Ямартаа ч ирэх 2010 оны сонгуульд хуучин МАХН "Ху"-гаасаа болж ялагдал хүлээх дүр төрх бий болчихлоо.Ялагдуулхад хүргэсэн буруутан нь намаасаа "Ху"-гаа хуссан Сү. Батболд У. Хүрэлсүх нар уу эсвэл "Ху" -г хувьдаа ашиглах гэсэн Н. Энхбаяр тэрггүүтэн үү.цаг хугацаа харуулна даа Удахгүй дээ.
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment