Tuesday, February 1, 2011

Байгаль эхийн бүтээсэн гайхалтай 7 "урлагийн" бүтээл




Wave нь гэрэл зурагчид болон аялагчдын хувьд үнэхээр сэтгэл татам газар юм. Энэ нь аль дивангарын динозаврууд ноёлж байсан 190-ээд сая жилийн өмнө үүссэн тогтоц бөгөөд салхи болоод усны нөлөөн дор элэгдэж одоогийн гайхамшигт хэлбэрээ олсон байна.



2. Table Mountain, South Africa
Ширээ уул нь (Table mountain) Өмнөд Африк дахь хамгийн алдартайгазруудын нэг юм. Cape Town хотоос маш сайхан харагдана. Энэхүү уул нь 300 сая жилийн өмнө энэ хэлбэрээ олсон ба анх газраас өргөгдөхдөө ямар нэг атираа, нугалаасгүйгээр үүссэн тул орой нь ийм сайхан тэгш байгаа юм байна.



The Stone Forest, China
Хятадын баруун урд хэсэг дэх Yunnan мужийн Kunming хотоос 85 км-ийн зайд орших энэ өвөрмөц тогтоц руу мянга мянган жуулчид тасралтгүй цувдаг. Учир нь энд аварга том чулуун бүхэл бүтэн ой бий. Уусалтын улмаас ийм хэлбэр олдог шохойн чулуунууд ихээхэн байдаг боловч хамгийн алдартай нь энэ билээ.



4. Blood Falls, Antarctica
Антарктидын тухай бодох үед магадгүй цасаар бүрхэгдсэн цагаан тал, мөсөн гол зэргүүд санаанд бууж болох юм. Харин энд "цусан хүрхрээ" байвал ямар байна. Гэхдээ мэдээж жинхэнэ цус биш л дээ :P Харин төмрийн оксидоор баялаг давстай ус улаан өнгөтэй болдог бөгөөд энэ нь Зүүн Антрактидын Taylor-ийн хөндий хэмээх газар байдаг ажээ.



5.The Tessellated Pavement, Tasmania
Tessellated Pavement нь ер бусын ховор элэгдлийн нэг хэлбэр бөгөөд далайн эргийн зарим хад чулуунуудад тохиодог байна. Эдгээр хаднуудын гадарга нь хоорондоо төстэй, ойролцоо хэмжээтэй тэгш өнцөгт блокуудад хуваагддаг аж. Дэлхий дээр ийм газар хэд хэд байдаг боловч хамгийн алдартай нь Тасманийн Eaglehawk Neck хэмээх газар байдаг байна. Эдгээр нь дэлхийн гадаргын даралт болон давалгаа, элс гэх мэт зарим нэг хүчин зүйлүүдийн онцгой давхцал тохиосон үед үүсдэг гэнэ.





Prismatic Spring, Yellowstone
Grand Prismatic Spring нь Америктаа хамгийн том нь, Дэлхийд гуравт орох халуун булаг (hot spring) юм. Ер бусын хурц тод өнгө сүлэлдсэн энэ булаг нь өөр ертөнцийн нуур цөөрөм үү л гэлтэй. Ерөнхийдөө булгийн эрдэст усанд амьдрах төрөл бүрийн өнгө бүхий бактериуд энэ гайхамшгийг бүтээдэг байна




7. The White Desert, Egypt
Египтед орших Цагаан цөл нь асар их шохойн хуримтлалаас болж цагаан өнгөтэй болжээ. Мөн салхины нөлөөгөөр хачин сонин хэлбэрүүд бүхий шохойн баримлууд бий болсон байдаг байна



Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment