Sunday, February 6, 2011

Жастин Бибер найз охиндоо зориулж цээжээ нүцгэлэв

justin%20and%20selena.jpg
justin.jpg16 настай дуучин Жастин Бибер нэгэн сэтгүүлд цээж нүцгэн зургаа авахуулснаа найз бүсгүйдээ зориулж хийсэн үйлдэл гэж тайлбарласан байна. Хэдийгээр найз бүсгүйнхээ нэрийг хэлээгүй ч хэвлэлийнхэн 18 настай Селене Гомесийг гэж эргэлзээгүй нэрлэсэн юм.

Жастин саяхан л “Надад 40 хүртэлх насны эмэгтэйчүүд таалагддаг” хэмээн сонголтоо өргөн хүрээнээс хийх бололтой зүйл ярьсан ч үнэн хэрэгтээ өөрөөсөө хоёр эгч Селенад хөл алдан дурласан юм. Селена өдийг хүртэл Жастины нүцгэн цээжийг нэг л удаа харжээ. Тэд Карибын арал дээрх Сент-Люсийн амралт амрахад Жастин хагас нүцгэлсэн гэнэ. Селена Гомес 12 настайдаа “Хуримын анхны шөнө хүртэл онгон биеэ хадгална” гэсэн андгай өргөсөн охин юм байна. Тиймээс Жастинд зарим талаар эрх чөлөө олгодоггүй “гэмтэй” аж. Магадгүй Жастины цээжийг хараад андгайгаа цуцлах ч ёстой юм болов уу.
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment