Sunday, February 27, 2011

Хэвлэх төхөөрөмж



 Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно.......
Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ихээр ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.

Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:
1. Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.

2. Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.
3. Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.

4. Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна. “Polaroid” компани зургаа тэр дор нь хэвлэн гаргадаг зургийн аппарат гаргадгаараа олны танил болсон байдаг. Тэгвэл Лас Вегаст болох электрон барааны үзэсгэлэнд гар утас болон зургийн аппаратнаас зураг өнгөтөөр угаах боломжтой жижиг хэмжээний хэвлэгч танилцуулах болсноо мэдэгдсэн байна. Тус принтерийг 150 ам.доллараар зарах гэнэ. Хэмжээний хувьд тамхины хайрцагтай ижил бөгөөд 2х3 инчийн хэмжээтэй зураг гаргадаг гэнэ. Энэ принтер нь хор болон бэх хэрэглэхийн оронд “Zink Imaging” компанийн гаргасан дулаанаар принтлэх технологийг ашиглан зураг хэрэглэдэг байна. Принтерийн дотор нэг квапрат инч бүрт 300 ширхэг бичил халаагч байдаг аж. Харин халаагч нь эвдэрсэн тохиолдолд 40 ам.доллараар шинийг сольж болох бөгөөд нэг цаас нь 30 центээр зарагдах юм байна. Samsung CLP-315WK өнгөт утасгүй лазерийн принтер Өөрийн ажлын болон гэрийнхээ өрөөг яаж ч гоё тохижуулсан гэсэн кабель, утаснууд таны хөдөлмөрийг тэр дор нь үгүй хийнэ. Тийм ч учраас сүүлийн үед томоохон үйлдвэрлэгчид аль болох утасгүй зүйлийг хийхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Samsung ийн утасгүй технологи ашиглан хийсэн CLP-315WK дотоод сүлжээний өнгөт лазеран принтер юм. 16 цаасыг минутанд хар цагаанаар хэвлэх чадалтай ба 4 ширхэг цаасыг өнгөтөөр хэвлэх чадалтай.
Принтерийн төрлүүд
Dot Matrix Printer – Цэгэн матрицийн хувилагч машин энэ нь дээр үеийн бичгийн машин шиг технологитой байдаг. Хэдийгээр график хэвлэх боловч чанарын хувьд тааруу, туузан хортой байдаг учраас нягтаршил маш бага. Энэ төрлийн принтер одоо хэрэглээнээс бараг гарсан гэхэд болно.
Injket Printer – Бэхэн хортой принтер Canon анх технологийг гаргаж байсан ба асар хурдан хатдаг бэхэн хорыг цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг. Хор нь тусгай саванд хадгалагддаг.

Laser Printer – Лазер принтер хэвлэхдээ лазерын технологи ашигладаг одоо үед хамгийн түгээмэл хэрэглэээтэй принтер юм. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг буулгаж хэвээ хорон дээгүүр наалдуулж дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо хайлуулж буулгадаг.

Plotters – Плоттер ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэдэг ба ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 – 5 бүр 10 хүртлэх метр өргөнтэй харин цаасыг гулгуулж авдаг учраас цаас нь хэдий урт байсан ч болдог.
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment